
Алдарт хөлбөмбөгчин асан Зинедин Зидан Мадридын “Реал” клубын ахлах дасгалжуулагчийн туслахаар ажиллахыг зөвшөөрчээ. Испанийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичснээр Зинедин Зидан туршлага хуримтлуулж, улмаар цаашид ахлах дасгалжуулагч болохын тулд энэ алхамыг хийж байна гэжээ. Өмнө нь “Реал” клубын удирдлагууд багаа Мадридын ард түмний хайртай хүн, Францын иргэн Зинедин Зиданаар дасгалжуулахыг хүсч байгаагаа мэдэгдэж байсан. Дашрамд дурдахад тэрээр Мадридын “Реал” багт 2002 оноос 2006 онд зодог тайлах хүртлээ тоглож байсан юм. Зинедин Зидан мөн 2009 оны зургадугаар сарын нэгнээс 2011 оны тавдугаар сар хүртэл “Реал” клубын Ерөнхийлөгч Флорентина Пересийн туслахаар ажиллаж байгаад тус клубын спортын албаны захирлын албан тушаалыг Хорхе Вальданогоос хүлээн авсан аж. Харин 2012 оны зун Зидан энэ албан тушаалыг хүлээлгэн өгч, “Кастилья” хоёрдугаар багийн дасгалжуулагчаар очсон юм байна. Тэрээр хэрхэн тоглодог байсныг эргэн нэг санацагаая
Сэтгэгдэл (0)