
Реалити шоуны од, бизнес эрхлэгч эмэгтэй Ким Кардашиан өнгөрсөн амралтын өдөр нярайлж охинтой болсон юм. Тэрбээр хугацаанаасаа 5 долоо хоногийн өмнө төрсөн билээ. Лос-Анжелесын “Cedars-Sinai” эмнэлгийн нэрээ нууцалсан ажилтан TMZ сайтад өгсөн ярилцлагадаа охины биеийн байдал төрснөөсөө хойш сайжрахгүй байгаа тухай өчигдөр ярьсан байна. Ким Кардашианы охин инкубаторт байгаа аж. Тус сайтад бичсэнээр реалити шоуны од бүсгүй ирэх сарын 11-нд нярайлах байжээ. Хугацаанаасаа өмнө төрсөн нь жирэмсэн байхдаа өндөр өсгийтэй гутал ихэвчлэн өмсдөг байсан, амьдралын хэв маягтай нь холбоотой байж магадгүй хэмээн шар хэвлэлүүдэд бичжээ. Ким Кардашиан энэ сарын 16-ны 01.30 цагт төрсөн юм. Тэрбээр одоо “Cedars-Sinai” эмнэлгийн тусгай өрөөнд хэвтэж байгаа аж. Гэр бүл, найз нөхөд нь баяр хүргэснээс гадна олон сая фэнүүд нь Ким Кардашианы “Facebook”, “Twitter”-ээр дамжуулан аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөжээ. Түүний 30 жилийн өмнөх амьдралтай танилцахыг хүсвэл
энд дарна уу
Сэтгэгдэл (1)
(178.209.151.223)
undur usgiitei gutal umshuur huuhed dutuu turdug yum uu