Хар тамхинд донтсон гэр бүлд өссөн бүсгүй миссээр шалгарлаа

Америкийн хамгийн хөөрхөн бүсгүйн титмийг Коннектикут мужийг төлөөлөн оролцсон, 25 настай Эрин Брэди хүртлээ. Лас Вегаст зохион байгуулагдсан “Америкийн гоо бүсгүй” тэмцээний шүүгчид түүний ер бусын гоё нүд, гоолиг бие галбир, олны өмнө биеэ авч явах байдлыг өндрөөр үнэлсэн ажээ. Брэди титмээс гадна Нью Йорк хотод байртай болсон байна. Түүнээс гадна бүсгүй энэ оны 11 дүгээр сарын есөнд ОХУ-ын нийслэл Москва хотноо зохион байгуулагдах “Эх дэлхийн гоо бүсгүй” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болсон байна. Үүнээс өмнө тэрээр эх орноороо аялж, хөхний болон өндгөвчний хорт хавдрын аюулыг таниулах, сэргийлэх, эрт оношлуулах талаар уриалах, үүнд олны анхаарлыг татах зорилготой арга хэмжээнд оролцох аж. Брэди Коннектикут мужийн Төв их сургуулийг санхүүч мэргэжлээр төгссөн бөгөөд Хартфорд хотод нягтлан бодогчоор ажилладаг юм байна. АНУ-ын хамгийн хөөрхөн бүсгүйн хүүхэд нас аз жаргалгүй өнгөрсөн гэнэ. Тэрээр архи, хар тамхинд донтсон гэр бүлд өсч өндийсөн байна. Тиймдээ ч Брэди тэмцээний үеэр ийм гэр бүлд өсч торниж байгаа хүүхдүүдэд туслах бодолтой явдгаа ярьсан байна. Ингэснээрээ Брэди ийм орчинд өссөн хүүхдүүдийн ирээдүйд бас л адил хувь заяа туулах хандлагыг арилгахад хувь нэмрээ оруулна гэдэгтээ найдаж байгаа гэнэ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • lkijugfdcvbn (202.70.46.201)

    2013-06-17

    zuv2 sainl bnasht hoorhonch egch bna