АНУ Оросын тэргүүнүүдийг нууцаар чагнаж байсан нь илэрлээ

2009 онд Лондон хотноо болсон дэлхийн тэргүүлэх хөгжилтэй 20 гүрний удирдагчдын уулзалтын үеэр АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг NSA, гадаадын төлөөлөгчдийн яриа хэлэлцээрийг нууцаар сонссон нь илэрч байна. Тэд бүр ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведевийн хиймэл дагуулаар утсаар ярьсныг нь сонссон гэнэ. Энэ тухай NSA  болон Тагнуулын төв газрын ажилтан асан Эдвард Сноудены тайлагнасан нууц баримтад тулгуурлан The Guardian мэдээлжээ. Энэ баримтуудын нэгд нь Умард Йоркшир гүнлэгт байдаг Menwith Hill баазад NSA-ийн мэргэжилтнүүд Медведев болон оросын төлөөлөгчдийн яриаг чагнасан гэж бичсэн байжээ.
Үүнээс гадна Британийн электрон аюулгүй байдлын агентлаг GCHQ-гийнхон ӨАБНУ, Туркийн төлөөлөгчдийн утасны яриа болон электрон шууданг чагнасан гэнэ. Эдний 45 ажилтан бүтэн хоногоор жижүүрлэн дээрх яриаг чагнан Засгийн газартаа дамжуулж байжээ. Энэ ажиллагааг тухайн үеийн ерөнхий сайд Гордон Брауны өгсөн чиглэлээр дээд зэргийн өндөр түвшинд зохион байгуулж байсан гэж The Guardian бичсэн байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Төгсөө (202.55.184.206)

    2013-06-18

    Тэгээд эцсийн дүнд нь юу болж байгаа талаар мэдээлэ байхгүй юм бол энэ тухай бичиах хэрэг байна уу

  • bbc (202.72.247.106)

    2013-06-18

    hmmmm

  • hi (182.160.0.81)

    2013-06-18

    Orosuud eniig medeegui bish ali ertnii medeed hariu arga hemjee avsan.