Насанд хүрээгүй охиныг хүчиндсэн этгээдэд ялын дээд хэмжээ оноож гүйцэтгэлээ

Юнчен хотын Хятадын Коммунист намын хорооны орлогч дарга Ли Синьгуныг насанд хүрээгүй 11 охиныг хүчирхийлсэн хэргээр цаазалсан талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ. Тус агентлагийн мэдээлснээр экс түшмэл гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул ялын дээд хэмжээ авсан байсан аж. Ли Синьгун 2011 оны сүүлээр саатуулагдсан юм байна. Түүний үйлдсэн эрүүгийн гэмт хэрэг Хятадын интернэт хэрэглэгчдийн дунд ширүүхэн мэтгэлцээнийг үүсгээд байна. Зарим нэг нь үүнийг улс даяар түгсэн мухар сүсэгтэй холбон тайлбарлажээ. Тодруулбал онгон охинтой секс хийвэл албан тушаал дэвшдэг гэдэгт хятадууд итгэдэг гэнэ. Сонирхуулахад онгон охин болон түшмэлийн зэрэг, дэв гэдэг үгний ханзны бичлэг их ойролцоо, бараг ялгахын аргагүй гэнэ.
Тиймээс төрийн түшмэд өнөө цагт зөвхөн бага ангийн сурагчдын дундаас л онгон охиныг олж болно гэж боддог бололтой. Тиймээс ч сүүлийн үед төрийн түшээд бага насны хүүхэд хүчиндэх явдал нэмэгдсээр байгаа аж. "Хятадын залуучуудын сонин"-ы 2012 оны 7-р сарын дугаарт нийтэлснээр 1997 онд 135 хүчингийн хэрэг гарч байсан бол өдгөө энэ. Тоо бараг 20 дахин нэмэгдсэн байна. 1998 онд 2948, 1999 онд 3619, 2000 онд 3081 хүүхэд хүчиндүүлсэн гэсэн судалгаа ч үүнийг баталж байгаа юм. Хятадын хуулиар таван удаа хүчингийн хэрэг үйлдсэн тохиолдолд цаазаар авдаг ёстой юм байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • g (202.70.46.204)

    2013-06-23

    elbegeegin uuriin hvvhdiig hvchindsen bol eswel horoosaon bol tsaaziin ylaa harah bsan bolw uu

  • нараа (202.126.89.213)

    2013-06-23

    Элбэгээ байсан цагт хулгай дээрэм хүчин аллаг гарсаар л байх болно..яагаад гэвэл цаазын ялыг байхгүй болгосон тэнэг ***** шүү дээ энэ элбэгээ чинь..гэмт хэрэг хэзээ ч тасрахгүй удахгүй бид үхэх болно ...

  • muu hujaa (202.126.91.167)

    2013-06-20

    tiisht muu hujaa

  • (112.168.248.170)

    2013-06-20

    Xyataduud odiid mongol ohiduugiig huchindsen bol Elbegdorj orshoogood sulalaad yavuulah baisan. Xuchingiin hereg hiisen olon hyataduud Elbegdorjiin buynaar yamar ch yal shiigelgui orshoogdoj eh oron ruu yavsan gedeg shuu.