Жүдоч эмэгтэй амиа хорлолоо

Европын дөрвөн удаагийн аварга Оросын жүдоч бүсгүй Елена Ивашенко Тюмень хот дахь гэрийнхээ цонхоор үсэрч амиа хорлосон хэрэг гарч олныг цочроолоо. Амжилт сайтай яваа тамирчныг амиа хорлоход хүргэсэн шалтгаан тодорхой болсон байна. Елена амиа хорлохоос өмнө гэрээслэл бичиж, өөрийнх нь үхэлд хэнийг буруутгахыг тодорхой дурьджээ. Жүдоч бүсгүй өвдгөндөө хүнд бэртэл авсан тул 1 сая рублиэр хагалгаа хийлгэх гарцаагүй шаардлага гарч Олимпийн бэлтгэлийн төвийн захирал В.Юрловоос мөнгөн тусламж гуйгаад татгалзсан хариулт сонсчээ. В.Юрлов түүнд мөнгөн тусламж олгохоос татгалзснаас гадна ирэх олимпийн наадамд оролцоно гэдэгт нь итгэхгүй байгаагаа хэлсэн нь тамирчин бүсгүйд хүнд цохилт болсон ажээ. Сүүлчийн зурвастаа "Миний үхэлд хэнийг ч буруутгахгүй байхыг хүсье. Би А.В.Юрловаас гадна өөр хэнийг ч буруутгахгүй" хэмээн Елена бичсэн байж.
Гэвч Юрлов энэ бүхнийг үгүйсгэж "Бид сайн харилцаатай байсан. Би Еленатай илэн далангүй ярилцаж, түүнд олимпод оролцох найдвар байгааг ч хэлсэн. Бидний дунд ямар ч зөрчил байгаагүй. Хагалгаа хийлгэхийг нь бид дэмжиж байсан. Түүнд бүр мөнгө гаргахаар тохирчихсон байсан" хэмээн өгүүлээд байгаа гэнэ. Үхсэн хүн үг хэлдэггүй ч гэсэн үлдээсэн зурвас нь тэс өөрийг өгүүлсээр байгаа ажээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (122.201.18.41)

    2013-06-20

    Амиа хорлоно гэдэг байж болшгүй бузар үйлдэл Хэн байх нь хамаагүй

  • (122.201.18.132)

    2013-06-20

    hoophii tamirchid manaihaas iim zvil blohgvi geh gazargvi bgashvvv