Италийн шигшээ мултрахаас аврагдлаа

Тив хоорондын цомын төлөөх  А хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт Италийн шигшээ баг Азийн аварга Японы шигшээтэй хүч үзлээ. Эхний тойрогт Мексикийн шигшээг тоглолтын эцсийн мөчид буулгаж авсан Италийн шигшээбаг  энэ удаад ч гэсэн Японыг тоглолтын сүүлийн мөчид хожсон юм. Уг нь Япончууд тоглолтын гартаа авсан боловч сүүлийн 21 дэх минут гэхэд тэргүүллийг гартаа авсан. Италийн хаалгач Буффон торгуулийн талбайд алдаа гаргаснаар Азийн аваргуудад боломж олгосон. Олдсон боломжийг Хонда ашиглаж, бөмбөг оруулсан. Улмаар 33 дахь минутанд Шинжи Кагава тооны харьцааг бүр холдуулсан боловч 41 дэх минутанд Пирлогийн булангаас өгсөн дамжуулалтыг Даниэл Де Росси мөргөж гоолдсон.  Европын дэд аваргууд  тооны харьцааг ойртуулжээ. Харин тоглолтын хоёрдугаар хагас эхлэхэд Италийн баг илт давуу тоглолт үзүүллээ. 50 дахь минутанд Японы хамгаалагч Утида Балотеллид өгсөн дамжуулалтыг таслах гэж гулгаж орсон ч өөрийнхөө хаалганд хийсэн. Улмаар 52 дахь минутад Япончууд торгуулийн талбайдаа бөмбөгөнд гар хүрч, боломжийг Марио ашигласнаар тэргүүллийг гартаа авлаа. Гэхдээ тоглолт өндөрлөх яагаа ч үгүй байлаа.
69 дэх минутад Эндогийн баруун хажуугаас өгсөн дамжуулалтыг Оказаки мөргөж, тоог тэнцүүлсэн. Энэ гоолын дараа Япончууд  сэргэж, аюултай довтолгоо олон хийсэн боловчбөмбөг хаалганд орох дургүй байв.  Ингэсээр 86 дахь минутанд Маркизогийн дамжуулалтаар Жовина гоол хийснээр  Италийн шигшээ Япончуудыг 4:3 ын харьцаатаагаар  буулгаж авав. Ийнхүү италчууд хагас шигшээ тоглолтонд шалгарч үлдэж байна.
Х.Мөнхзул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)