Дольче Габанна нар 1,8 жил хоригдоно

Италийн шүүхээс тус улсын нэрийг дэлхийн тавцнаа гаргахад багагүй үүрэг гүйцэтгэсэн Доменико Дольче, Стефано Габбана нарт 1,8 жил хорих ял оноолоо. Тэд санхүүгийн луйвар хийсэн, татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь тогтоогдсон юм. Доменико Дольче, Стефано Габбана нар Люксенбургийн вант улсад байгуулсан хуурамч компанийнхаа дансанд мөнгөө байршуулах замаар нэг тэрбум еврогийн хамтын орлгоо нуун дарагдуулсан байжээ.
Энэ хэргийнхээ төлөө тэд 2,5 жилийн хорих ял сонсоод байсан юм. 2004 оноос эхэлсэн мөрдлөгийн явцад тэд Люксембургт "Dolce & Gabbana Luxemburg sarl" болон "Gado sarl" хоёр компани байгуулан, татварын бичиг баримт, санхүүгийн тайлангаа хуурамчаар үйлдэх аргаар нэг тэрбум орчим еврогийн татварыг нуун дарагдуулсан байжээ.
Тэдэнд зориулж шүтэн бишрэгчид нь дуу хүртэл зохиосон


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)