В.Якунинийг огцруулна гэдэг нь худлаа

"Оросын төмөр зам” компанийн тэргүүн Владимир Якуниныг огцрох гэж байна гэсэн мэдээлэл интернет сайтуудаар тархсаныг тэрээр өөрөө “Энэ бол урьдаас төлөвлөсөн явуулга” гэж “Forbes”  сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Түүнийхээр бол ийм цуу ярианы тухай мэдээг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үеэрээ олж мэджээ. “Энэ ярианы тухайд бид нэг их ач холбогдол өгөөгүй. Зүгээр л ярилцсан” гээд Ерөнхийлөгч В.Путин энэ ярианы тухайд “Чи  харин аз жаргалтай байгаа юм байна даа” хэмээн хошигносон гэжээ.
Оросын төмөр замын тэргүүн ийм явдал дахин давтагдахгүй гэдэгт найдаж байна, нэг нүхэнд сум хоёр дахин унадаггүй биз дээ гэжээ.
Үүний зэрэгцээ Владимир Якуниныг авлигын улмаас огцрох гэж байна хэмээн Оросын томоохон  сайтууд бичиж эхэлсэн нь худал хэмээн ОХУ-ын Засгийн газрын тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Тимакова албан ёсоор мэдээлжээ.
Саявтар түүнийг хамгийн тансаг харштай хэмээн сайтуудад зургийг нь нийтэлсэн юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)