Мөнгөний төлөө 13,14 тэй хоёр хүү эмэг эхээ хөнөөхийг завдлаа

Америкт 13,14 настай өсвөр насны хоёр хөвгүүдэд амархан мөнгөтэй болох санаа төржээ. Ингээд тэд нэгнийхээ эмэг эх 78 настай Барбара Олсенг дээрэмдэж, мөнгийг нь авах тухай төлөвлөгөө боловсруулсан байна. Тэднийг очих үед эмэг эх нь грашд байсан бөгөөд гэртээ орохыг уриалж, эргэн харах үед ач хүү нь алхаар цохиж унагаасан байна. Нэгэнт цохисондоо бантсан тэд эмгэнийг алх болон сүхээр хэд хэдэн удаа цохисон аж. Хөвгүүд эмгэний цогцосыг машинд хийх гэж чирсэн боловч дийлээгүй учир тэнд нь хаяад машиныг нь унан эзгүй газар аваачиж хаяжээ. Мөн гэрээс нь түрийвч, үнэт эдлэл зэргийг авсан байна. Цагдаагийнхан машины түлхүүрэнд үлдсэн гарын хээгээр тэднийг 12 цагийн дараа баривчилсан аж.
Тэд шүүх хурал дээр энэ санаа тэрнийх байсан хэмээн нэг нэг рүүгээ чихэж байсан гэнэ. Гэвч гэмт хэрэгтнүүдэд шүүх хамгийн багадаа 20 жилийн хорих ял оноох болно хэмээн хэвлэлүүд бичиж байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Lovest (202.126.89.177)

    2013-06-21

    America ugaasaa huuli changa bolohoor tegne l dee

  • оо (182.160.10.158)

    2013-06-21

    paaahhhhh ymar aimer horvooo ve

  • ... (202.131.225.141)

    2013-06-21

    honoochihson yum bishuu? zavdlaa gej bichih ni zohisgui met