Сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдэд хатуу сануулга өгч наадамд зодоглуулах боллоо

Улсын баяр наадмын комиссын Үндэсний бөхийн салбар комисс өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар 2011 оны улсын баяр наадамд зургаа давж, харцага цол хүртсэн Г.Алтангэрэл, тав давж начин цол хүртсэн Ч.Цогбаяр нарын хүсэлтийг хэлэлцжээ.
Тэд сэргээш хэрэглэсэн нь тогтоогдож барилдах эрхээ хоёр жилийн хугацаагаар хасуулсан юм. Барилдах эрх нь наадмын дараа сэргэх тул энэ жилийн улсын барилдаанд оролцохыг хүсчээ. Өргөдөлдөө “Ховд” бөхийн дэвжээний захирал Д.Батбаяр болон Ховд аймгийн бөхийн холбооны тэргүүний хүсэлтийг хамтатган ирүүлсэн байна. Бөхийн салбар комиссын гишүүд бөхчүүдэд дахин хатуу сануулга өгч, эрхийг нь сэргээе гэсэн саналыг Улсын баяр наадмыг зохион байгуулах комисст хүргүүлэхээр шийджээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Ээгий (122.201.18.236)

    2013-06-22

    Сэргээш хэрэглээгүй ганц ч бөх байхгүй гэж мөрийцөхөд ч бэлэн байна.

  • bukhiin khorkhoiton (203.91.117.4)

    2013-06-22

    khugatsaa l bol khugatsaa nuguudyyl ni yasan ichdeggyi novsnuud ve ard tymnee khuurchaad iim yum yarij yavdag. gargasan shiidvertee bat zogsoj baij l iimerkhyy asuudlaas salna biz de

  • (182.160.11.156)

    2013-06-21

    ooooo uhsen hoinoo bohiin holboo shiidvertee bat zogsch chadahgui l bsan yum bol anhnaasaa yah gej erhiig ni hassiin shal demii ner toriig ni sevtuuleed haychhiin ugaasaa l hudlaa bsan yum bn do

  • (122.201.18.24)

    2013-06-21

    barildaj chadahgui archaagui bohontsoruud l sergeesh hereglej b.gaa