Ото тэтгэвэртээ ”сууж” Спортын Сэтгүүлчдийн Холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар сонгогдлоо

Монголын Спортын Сэтгүүлчдийн холбоо өнгөрсөн бямба гаригт чуулганаа хийж, шинэ удирдлагаа сонголоо. Тус холбоог олон жилийн турш тэргүүлж, сэтгүүлчдэдээ гадаад дотоодын уралдаан тэмцээнийг сурвалжлах боломж, эрхийг нээж өгч байсан Ж.Отгонцагааныг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, хүндэт ерөнхийлөгчөөр сонгосон юм. Спортын Сэтгүүлчдийн Холбооны ерөнхийлөгчийн сонгуульд Ч.Отгонбаатар, Г.Идэр-Ууган нар өрсөлдснөөс нийт 61 гишүүний 46-гийнх нь дэмжлэгийг авснаар Ч.Отгонбаатар шинэ ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Мөн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Цагаанбаатарыг дэд ерөнхийлөгчөөр сонгосон байна. Холбооны дэд ерөнхийлөгчийн албан тушаалд мөн П.Баярмагнай сонгогджээ.Харин Спортын сэтгүүлчдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Бадамгаравыг томиллоо. Мөн чуулганаар Удирдах зөвлөлийн гишүүдийг шинэчлэн томилсон бөгөөд  Р.Манлай /Таван цагариг/, Ц.Галбадрах /Улаанбаатар/, Б.Хосбаяр /Спортын цонх/, И.Отгонбаатар /NTV/, Д.Батжаргал /МҮОНТ/, Ч.Ганбат /Хасу Бөх/ нар холбоо Удирдах зөвлөлд ирэх дөрвөн жилийн хугацаанд ажиллахаар боллоо.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)