Зочид буудалд аллага болжээ

Пакистаны умард нутгийн Гилгит-Балтистан мужийн нутагт зэвсэгт этгээдүүд зочид буудал руу дайран орж гал нээснээс гадаадын 10 жуулчин амь алдсан аймшигт хэрэг гарсан байна. Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар амь үрэгдэсн жуулчдын тав нь украин, гурав нь хятадын, үлдсэн нь орос жуулчид байсан гэж байгаа ч албан ёсоор баталгаажуулаагүй байна. Буудалд зэвсэглэсэн 10-12  хүн дайран орж жуулчдыг сэрээн гадаа гарган буудаж алаад өөрсдөө тэдний эд зүйсийг нь хулгайлаад нуугдсан байна. Associated Press-ийн мэдээлж байгаагаар бол энэ нутаг нь Нангапарбат оргилд гарах гэсэн уулчид олноороо ирдэг газар байсан гэнэ. Жуулчдын цогцосыг нисдэг тэргээр нийслэлд авчирч байхад энэ хэргийг үйлдсэнээ алан хядагч нэгэн зэвсэгт бүлэглэл хүлээсэн байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)