Сингарпур, иргэдээ гадагшаа гарахгүй байхыг зөвлөж байна


Сингапурын эрх баригчид иргэдээ шаардлагагүй үед гадагшаа гарахгүй, салхивчаа нээхгүй байхыг зөвлөж байна. Энд өмнө нь байгаагүй их утаа, манан тогтож агаарын чанар мууджээ.  Албаны хүмүүсийн мэдэгдэж байгаагаар агаарт дэгдсэн утаа униар, тортогны улмаас агаарын хийн хэмжээ бараг  4 дахин нэмэгджээ. Энэ байдлаас болж үзэгдэх орчин хязгаарлагдаад байгаа юм. Агаарын чанар муудаж, бохирдох болсон шалтгаан нь Инденезийн Суматра арал дээр ойн түймэр дэгдсэнтэй холбоотой юм. Түймрийн утаа Сингапур руу шилжин ирж, нөхцөл байдал хүндэрсээр байна. Тус улс ийм л байсан.
М.Азай





  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)