Дөнгөж төрсөн нялх үрээ траншейнд хаяжээ

Испанийн зүүн өмнөд нутгийн Аликанте хотод дөнгөж төрсөн хүүгээ хуванцар саванд хийж, траншейны нүхэнд орхисон хэрэг гарчээ.Траншейны нүхэнд хүүхдийн уйлах болон муурны дуу гарч байсныг эргүүлийн цагдаа нар анзаарсан байна.хүүхдийн биед хэд хэдэн шарх байсан бөгөөд хүү бохир усны траншейнд 40 орчим цаг байсан гэж хууль сахиулагчид ярьсан байна. Аликанте хотын цагдаа нар хоёр килограмм жинтэй хүүг эмнэлэгт хүргэн яаралтай тусламж үзүүлсэнээр хүүгийн биеийн байдал харьцангуй дээрджээ. Цагдаа нар хүүгийн ээж 26 настай бүсгүйг баривчилж уг эмэгтэй хүүхдээ төрүүлээд өнгөрсөн 7 хоногийн баасан гаригт эмнэлгээс гарсан бөгөөд ядуу тарчиг амьдардаг тул хүүгээ тэжээх боломжгүй байсан гэж Испанийн хэвлэлүүдэд бичжээ. Мөн хятадын Жижань мужид 22 настай бүсгүй дөнгөж төрсөн хүүхдээ бохир усны хуванцар хоолой руу хаясан хэрэг гарчээ. Аврах албаныхан 2 цаг ажилсаны эцэст хүүхдийг эсэн мэнд гарган авсан билээ.
Х.Мөнхзул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • (103.10.23.31)

    2013-06-24

    ingeh bsn yum bol yah toruuldiin

  • huslee (203.91.117.4)

    2013-06-24

    ene bol gadaadad ha mongol d huuhdee hodooo heer hayj bna

  • lol (202.131.247.170)

    2013-06-24

    yun aimar manai mongold ch gsn garaa bizdee

  • bolor (202.72.246.106)

    2013-06-24

    osgoj chadahgui hun baa ym bol huuuhediin huslen bolson gerbuld ogchildoo chamd lai boloh ch gesen oor neg hund gerel gegee bolog guij bn bi osgood ogie huuhedee haisanaas nad shig eej bolj chadahgui humuust ogchih

  • kkk (27.123.214.113)

    2013-06-24

    Ymar aimar zurh setgeltei humuus gedgiig oilgohchgun