Түвшинбаяр жүдогоос зодог тайлсан ч үндэсний бөхөөс зодог тайлахгүй

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр энэ жил Үндэсний их баяр наадмаар барилдахаар болсон байна. Тэрээр наадмын бэлтгэлд гарчээ. Нутгийн гал “Булганхангайн хүчтэнүүд” дэвжээнийхэнтэй хамт Дуган хад дахь жуулчны баазад бэлтгэлээ хийж байгаа юм байна. “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт оролцохдоо наадмаар зодоглоно гэдгээ хэлж байсан юм. Булганхангайн хүчтэнүүд” галд  улсын гарьд И.Доржсамбуу, арслан Д.Азжаргал, заан М.Өсөхбаяр тэргүүтэй бөхчүүд бэлтгэлээ хийж байна.






<iframe width="620" height="420" src="http://www.youtube.com/embed/C9tVRmyco6c" frameborder="0" allowfullscreen></iframe>

<iframe width="620" height="420" src="http://www.youtube.com/embed/FlNZxJnzx1o" frameborder="0" allowfullscreen></iframe>

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)