Энэтхэгт амь үрэгдэгсдийн тоо 1000-д хүрчээ
- 2013-06-24
- Дэлхий
- 0
Энэтхэгт их хэмжээний үер, болон хөрсний нуралтын улмаас амь үрэгдэгсдийн тоо 1000-д хүрсэн байна. Үерийн гамшигт хамгийн ихээр өртсөн Уттаракханд мужийн оршин суугчид ба 600 гаруй хүн амь үрэгдсэн гэх судалгаа гарчээ. Энэтхэгийн аврах албаныхан цэргийхантай хамтран аврах ажиллагаа явуулж байгаа ч цаг агаарын байдал муу байгаагийн улмаас уулархаг нутагт хөрсний нуралт ихээр үүссэн нь ихээхэн хүндрэл үүсгээд байгаа гэнэ. Үерийн улмаас олон тооны зам, гүүр эвдрэн сүйрч, олон зуун хүн орох оронгүй болжээ. Энэтхэгийн Ерөнхий сайдын зүгээс үерийн гамшигт ихээр өртсөн Уттаракханд мужид 170 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болсон байнаХ.Мөнхзул

Сэтгэгдэл (0)