Утааны улмаас Малайзад онц байдал зарлалаа

Индонезид гарсан ойн түймэр гамшгийн хэмжээнд хүрч агаарын бохирдол байх ёстой хэмжээнээсээ хэтэрсэн тул Малайзын засгийн газраас хойд эргийн Муар, Леданг  хотуудад онц байдал зарлаж хөл хорио тогтоожээ. Гал түймрийн утаа Малайзын нийслэл Куала Лумпурт бүр их байгаа бөгөөд Петронас цамхагийг бүрхсэн байна.  Малайзын Байгаль орчны яамны сайд Индонейзийн удирдлагатай ирэх лхагва гаригт уулзаж гал түймрийн асуудлыг шийдвэрлэх талаар ярилцана. Малайзад жил бүр ийм асуудал тулгардаг ч сүүлийн найман жилийн турш  онц байдал зарлах хэмжээнд хүрээгүй юм байна. Албаныханы мэдээлснээр агаарын бохирдлын индекс Куала Лумпурын  дүүрэгт 700-аас их байгаа ер нь агаарын бохирдол 300 аас хэтэрсэн байхад л гамшгийн хэмжээнд хүрдэг гэж үздэг юм байна.
Гал түймрийн утаанаас болж сургуулиудыг хааж, орон нутгийн удирдлага болон оршин суугчдад амны хаалт тараажээ.
Зүүн Өмнөд Азийн Индонез, Малайз, Сингапур, Бруней болон Филлипин зэрэг орнуудад 1997,1998 онд ойн түймэр дэгдсэнээс эдийн засагт нь 9.3 тэрбум ам.долларын хохирол учирч байсан юм. Гал түймрийн утаан хөшиг татсанаас болж зам тээврийн болон усан замын, агаарын тээврийн ослын тоо улам нэмэгддэг байна.
Х.Мөнхзул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ashd (103.11.192.34)

    2013-06-24

    kasdkahslda