Ажлаа аваад 3 долоо хоноод огцрох хүсэлтээ гаргажээ
- 2013-06-25
- Дэлхий
- 0
Палестины шинээр томилогдсон Ерөнхий сайд Рами Хамдалла албан үүргээ хүлээж авснаасаа хойш гурван долоо хоногийн дараа огцорчээ. Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас Ерөнхий сайдын огцрох өргөдлийг албан ёсоор өчигдөр хүлээн авсан байна. Тэрээр энэ сарын эхээр Палестины автономийн Ерөнхий сайдаар томилогдож , Засгийн газраа бүрэлдүүлэх үүрэг хүлээж байсан юм. Төвийг сахисан үзэлтэй Рами Хамдалла нь Их Британид хэл судлалын чиглэлээр боловсрол эзэмшсэн бөгөөд 1998 оноос Шхем хотын А-Наджах их сургуулийн ерөнхийлөгчөөр ажиллах болсон байна. Х.Мөнхзул

Сэтгэгдэл (0)