
Монгол наадмын дэвжээг чимэж бөхийн спортыг харь нутагтаа ч гэсэн үзүүлж явдаг алдарт бөх Монгуш алагджээ. Ийм муу мэдээ дуулгах болсондоо хүлцэл өчье. Тэрээр Монгол улсын үндэсний их баяр наадамд хэдэнтээ ирж зодоглосон бөгөөд монгол бөхчүүдийг Тувагийн бөхөөр барилдуулах ажилд их хувь нэмэр оруулсан юм. ОХУ-ын БНТУ-ын нэрт бөх, монгол хүн Цэцэн-Уул Монгуш энэ сарын 9-нд Тува үндэсний бөхийн тэмцээн шүүж байгаад ор сураггүй болжээ. Түүнийг олон хоног хайсны эцэст цогцсыг нь нийслэл Кызыл хотоос 30 км зайтай ойгоос олсон байна. Алдарт тамирчныг адуучин залуу алсан нь тогтоогджээ. Алуурчин Тувагийн Их хурлын гишүүн байсан Роман Монгуш гэгчийн адуу малладаг байсан гэнэ. Тэрбээр цагдаагийнханд мэдүүлэг өгөхдөө “Энэ сарын 10-ны өглөө Романыд очиход Цэцэн-Уул экс-депутатын хажууд япон сэлэм бариад ихэд уурсан зогсож байсан. Би Романыг хамгаалж, түүнийг ташуураараа боож унагасан. Төдөлгүй амьсгал хураасныг нь мэдээд ойн гүнд аваачиж хаясан” хэмээжээ. Хэрэг Кызылээс 25 км зайд орших Цэцэрлэг гэдэг тосгонд болсон байна. Хэрэгтнийг хорин шалгаж байгаа бөгөөд, 23 настай залуу түүнийг ганцаараа алж чадахгүй гэж тувагийн иргэд үзэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, тэр хамсаатантай байжээ гэсэн үг. Цэцэн-Уул Монгуш ОХУ-ын аварга болж, дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль авч, Атлантын Олимпод дөрөвдүгээр байр эзэлж явсан алдарт тамирчин юм. Манай Завхан аймгийн Тэс сумын нутагт орших Цэцэн-Уул хайрхны нэртэй агаад түүний төрсөн Тосгон дээрх сумтай хиллэдэг ажээ. Дашрамд хэлэхэд, Монгуш гэдэг нь монгол гэсэн овог юм байна. Түүний барилдануудыг эргэн нэг санацгаая
Сэтгэгдэл (5)
Mongol (27.123.213.145)
Hairan shn zaluu. Mongoloo gesen mundag hun bsn ymsan
chak (202.179.15.224)
ter tuwad bitgii hel delhiid danstai buhiig ter muu aduuchin zaluu yaj chadah we de ter muu defutat ner zvvsen uls turiin luiwarchin hvmvvseer aluulchaad huurhii muu aduuchin zaluugaa chihej baigaa yum bna l da manaid ch iim nowshnuud bii shvv de
зочин (202.21.105.23)
монголоо гэсэн хүмүүсийг түүж устгадаг их үндэстэний бодлогын золиос боллоо доо
(203.91.118.54)
saihan zaluu bj dee
ZOCHIN (122.201.18.149)
HAIRAN ZALUU