
NHL буюу Америкийн Үндэсний Хоккейн лигийн Стэнлийн цомын аваргын төлөөх цувралын зургаа дахь тоглолод "Чикаго Блэкхоукс"-ынхан тоглолтын төгсгөлд 17 секундын дотор 2 гоол оруулснаар ялалт байгуулж, аваргаар тодорлоо. Тоглолтын 58 дахь минут хүртэл "Бостон Брюинз"-ийнхэн 2:1-ээр хожиж, цувралыг 3:3 болгон тэнцүүлэхэд тун ойрхон байсан ч Брайан Бикелл, Дэйв Болланд нарын оруулсан гоолоор "Чикаго"-гийнхон тоглолтын бүрэн эргүүлж дөнгөсөн юм. Ийнхүү "Чикаго" аваргаар тодорсон бол "Бостон"-ы Дэвид Крейчи 9 гоол, 17 дамжуулалт буюу 26 оноогоор плей-оффт тэргүүллээ. Харин плей-оффт хамгийн шилдэг тоглолт үзүүлсэн тоглогчид олгодог "Конн Смайт Трофи"-г "Чикаго"-гийн 88 дугаартай, 24 настай, довтлогч Патрик Кейнд олголоо. Патрик Кейн энэ удаагийн плей-оффт 9 гоол оруулж, 10 дамжуулалт өгсөн юм.
Сэтгэгдэл (0)