
Өмнөд Солонгосын Засгийн газрын сайт хакеруудын дайралтад өртжээ. Хоёр Солонгосын дайн эхэлсэн өдрийн өмнөхөн болсон энэ явдалд олон улсын хакерчдын “Anonymous” бүлэглэл хариуцлага үүрэхээ мэдэгдсэн байна. Тухайн өдөр Засгийн газрын тэргүүний сайт дээр улаан өнгийн шрифтээр “Агуу удирдагч Ким Чен Ын” гэсэн бичиг гарч ирсэн байна. Ингээд Ким Чен Ын Ерөнхийлөгчийн зурагтай зэрэгцэн хэдэн минутын турш “Бид бол Anonymous. Бид өршөөхгүй. Бид мартахгүй. Бид удахгүй очино” гэсэн бичиг гэрэлтэж харагджээ. Түүнээс гадна Өмнөд Солонгосын Засгийн газрын сайт ажиллахгүй байсан байна. Сайтыг нээхэд түр зуур хаагдсан гэсэн мэдээлэл гарч ирээд байсан аж.
Сэтгэгдэл (1)
? (202.126.89.158)
2 solongos baildaad bgaa ym uu