Мария Шарапова гэмтэлийн улмаас Уимблидоныг орхилоо

Мэргэжлийн теннисчдийн хамгийн нэр хүндтэй Уимблидоны аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатны зарим тоглолт өчигдөр явагдлаа. Тус тэмцээний шагналын сан 16.7 сая ам.доллар юм. Өчигдөр хоёдугаар шатанд Уимблидоны зургаан удаагийн аварга Рожер Федерер Украины сураггүй тенничин Сергей Стаховскийд 6-7, 7-6, 7-5, 7-6 гэсэн дүнгээр ялагдал хүлээжээ. Сергей Стаховский нь чансаагаараа дэлхийд 116-д бичигддэг. Рожер Федерер дэлхийн чансаанд Новак Жокович, Энди Мюррейн дараа гуравт бичигддэг юм. Швейцарийн теннисчин “Би тун хангалтгүй тоглолоо” хэмээн хэвлэлийн хурлын үеэр онцолжээ. Тэгвэл эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлэх теннисчдийн тоонд орж байсан Мария Шарапова өчигдөр Португалийн М.Ларчер де Бритод 6-3, 6-4-ийн харьцаагаар ялагдал хүлээж тэмцээнийг орхилоо. Оросын теннисчин бүсгүй тоглолтын үеэр бэртсэн нь түүний ялагдлын гол шалтгаан байв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)