О.Насанбурмаа чансаагаараа тэргүүлж эхэллээ
Олон улсын бөхийн
төрлүүдийн нэгдсэн
холбоо энэ сарын 21-
нд эмэгтэй чөлөөт бөхийн дэлхийн
шинэчилсэн чансааг гаргалаа.
Өнгөрсөн жагсаалтад манай улсаас
зургаан тамирчин байсан бол энэ
удаагийн шинэчилсэн чансаанд нэлээд
өөрчлөлт оржээ. Өөрөөр хэлбэл,
Монголын эмэгтэй арван тамирчин
энэ удаагийн шинэчилсэн жагсаалтад
эрэмбэлэгдсэн байна. Манай бөхчүүдээс жиндээ чансаагаараа гавьяат тамирчин О.Насанбурмаа тэргүүлжээ. Тэрбээр 67 кг-ын жингийн бөхчүүдийг тэргүүлж байгаа юм. Түүний дараа олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Батцэцэг жиндээ тавдугаарт жагссан байна. Монголд зохион байгуулсан чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөгчдөө түвэггүйхэн ялсан түүний ур чадварыг гадаадын бөхчүүд өндрөөр үнэлж байсан билээ.
Монголын эмэгтэй чөлөөтийн тамирчдын чансаа:48 кг - 14.Ц.Энхжаргал, 15.Э.Нарангэрэл
51 кг - 15.Э.Даваачимэг
55 кг - 9.С.Бямбацэрэн, 15.П.Орхон
59 кг - 6.Т.Мөнхтуяа
63 кг - 5.С.Батцэцэг
67 кг - 1.О.Насанбурмаа
72 кг - 6.О.Бурмаа, 15.Б.Одончимэг
Сэтгэгдэл (0)