
Эдвард Сноуден Орост үлдсэн нь Цагаан ордныг том асуудалд унагалаа. Тагнуулч асан хаана байгааг Финландад айлчлал хийж байгаа ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин “Тэр манай нутаг дэвсгэр дээр гэмт хэрэг үйлдээгүй. Зөвхөн дамжин өнгөрөх зорилгоор ирсэн. Одоо ч тэндээ байгаа. Манай улс Нэгдсэн Улстай хэрэгтэн шилжүүлэх гэрээ байхгүй тул бидэнд Америкийн өмнө хүлээх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Цагаан ордон жижиг асуудлаар “хүйтэн дайн” үүсгэх гээд байх шаардлагагүй” хэмээн хэлжээ. Энэ талаар Washington Post “Америкийн үзүүлдэг цэрэг зэвсгийн туслалцаа дэлхий дахинд нөлөөлдөггүйг бид харж байна. Бээжин, Москва шаардлагатай гэж үзсэн зүйлээ хийж байна. Тусгаар тогтносон улс оронд Америк үзэл бодлоо тулгах боломжгүй” хэмээжээ. “Time” сэтгүүл Сноудены материал ямар ч орны тагнуулынхны сонирхлыг татна. Хүчингүй паспорттой хүнийг оросууд нисэх буудалд хоёр хоног байлгана гэдэг юу л бол хэмээн бичжээ. Үнэндээ Цагаан ордон Эдвард Сноуден В.Путинд ямар баримт дэлгэж юу амласан бол гэхээс байж суух газраа олохоо больж хий хоосон мэдэгдэл хийсэн шиг сууж байна. Нэгэнт хоёр улсын хооронд хэрэгтэн солилцох гэрээгүйгээс өнөөдөр хамгийн том хөзөр атгасан хүн манай хойд хөршийн ерөнхийлөгч В.Путин болоод байна.
Сэтгэгдэл (2)
k (174.6.128.50)
aimshitg udirdagch bolgoomjtoi bgaarai da Monol uls mine, hujaa oros 2 ih naizuud bolj bga gesen shuu
mongol putin (202.179.13.43)
tiimee ter bol udirdagch