Элснээс металл гаргаж авна


Новосибирьскийн эрдэмтэд элснээс нефть орлох бүтээгдэхүүн гаргаж авчээ. Тэд үүнийгээ тайлбарлахдаа ирээдүйд элсний хүдэр нефтийн экспорттой тэнцэх хэмжээний эдийн засгийн ашиг өгнө гэж үзэж байна. Эрдэмтдийн бүтээсэн төхөөрөмж элсийг нунтаглан хөнгөн цагаанаас хөнгөхөн, титанаас бат бөх металл гаргаж авах аж. Энэ металлыг нисэх онгоц, сансар, цөмийн үйлдвэрлэлд хэрэглэх юм байна. Эрдэмтдийн нэг нь “Энэ бол манай ирээдүй. Нефть дуусахаар яах ёстой юм. Тиймээс бид одооноос санаа тавих хэрэгтэй” гэж ярьжээ. Иймэрхүү технологийг өмнө нь ч нээж байсан боловч Новосибирьскийн эрдэмтэд илүү боловсронгуй үйлдвэрлэлд нэвтрүүлсэн дэвшил гаргажээ. Одоо зөвхөн асар их мөнгө хэрэгтэй болохыг туршилт хийсэн хүмүүс ярьсан байна.



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)