Дэлхийн өвийн сан нэмэгдсээр
- 2013-06-27
- Дэлхий
- 0
Камбожийн Пномпень, Сиемреап хотод ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 37 дугаар хуралдаан энэ сарын 16-нд эхэлж, өнөөдөр өндөрлөх уг хурлаар 26 орны түүхэн болон байгалийн дурсгал, соёлын өвийн 32 газрыг дэлхийн өвд бүртгэх талаар хэлэлцжээ. Дэлхийн өнцөг булан бүрээс ирүүлсэн 141 материалаас 32-ыг нь авч хэлэлцэн, долоог нь дэлхийн өвд бүртгэснээ албан ёсоор зарлажээ. Мөн 39 өвийг устах аюулд өртсөн дэлхийн өвийн жагсаалтад багтаажээ.

Одоогийн байдлаар ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад 160 орны 981 объектыг бүртгэжээ. Үүнээс гадна 31 улсын 44 объектийг устах аюулд өртсөн өвийн жагсаалтад бичигдсэн байна. Энэ удаагийн хурлаар дэлхийн өвөөр тодорсон долоон объектод Украины Гэгээн Софийн сүм, Карпатын цогчин дуган, Византийн үеийн Херсонес хотын туурь, Италийн Тоскана хотын Медичийн цэцэрлэгт хүрээлэн, Сицилийн Этна галт уул, Польшийн давсны уурхай, Германы Вильгельмш өүлийн уулын цэцэрлэгт хүрээлэн, Португалийн Коимбрагийн их сургууль багтжээ.

Сэтгэгдэл (0)