Британичуудад хүндлэгдсэн монгол дасгалжуулагч

Хилийн чанадад эх орныхоо нэрийг дуурсгаж яваа олон уран бүтээлч, тамирчин бий. Тэдний нэг Лондоны бүжиг, гимнастикийн академид ахлах дасгалжуулагчаар ажилладаг Б.Хулангийн бэлтгэсэн тамирчид өндөр амжилт гаргажээ. Уран сайхны гимнастикийн олон улсын хэмжээний мастер, олон улсын шүүгч тэрбээр тус академид ажиллаад хоёр жил гаруй болж байгаа аж. Түүний бэлтгэсэн 10 гаруй гимнастикч улсын болон олон улсын тэмцээнээс 200 гаруй медаль хүртсэн байна. Тухайлбал, энэ сарын 21-23-нд болсон уран сайхны гимнастикийн Британийн аварга шалгаруулах тэмцээнээс түүний дөрвөн шавь дөрвөн алт, найман мөнгө, таван хүрэл медаль хүртэн гаргасан чансаагаараа Лондоны уран сайхны гимнастикийн клубүүдийг тэргүүлжээ. Түүгээр ч барахгүй Британийн хэмжээнд энэ тэмцээнээс хамгийн олон медаль хүртсэн клубээр тодорсон байна. Богино хугацаанд ийм амжилтад хүртэл нь гимнастикчдаа бэлтгэж чадсан дасгалжуулагчийн ур чадварыг тэмцээнийг зохион байгуулагчид өндрөөр үнэлжээ.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)