Солонгосын цагдаа 2 монгол иргэнийг хайж байна

Монголчууд харийн оронд хөдөлмөр эрхэлж байх үедээ гэмт хэрэгт холбогдох явдал  багагүй тохиолддог.  Тэгвэл саяхан Солонгос улсын Кёнги мужийн Янжү хотын цагдаа нар зогсоолд байсан машины цонхыг хагалж барилгын  багаж хулгайлсан 25 настай А гэх монгол иргэнийг саатуулсан байна. Түүнтэй хамт хоёр хүн уг хэргийг хамтран үйлджээ. Эдгээр хүмүүс 3-р сараас хойш таван удаагийн үйлдлээр зогсоолд тавьсан машины цонхыг хагалж 10 гаруй сая төгрөгтэй дүйцэхүйц эд матераил хулгайлсан хэргээр шалгагдаж байгаа аж. Уг хэрэгт хамсаатан гэх хоёр монгол иргэнийг Солонгос улсын цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)