Монгол дасгалжуулагчид харийн тамирчдыг алдарт хүргэсээр л явна

Лондонгийн бүжиг, гимнастикийн академид монгол бүсгүй ахлах дасгалжуулагчаар ажилладаг. Түүнийг Батбаярын Хулан гэдэг. Уран сайхны гимнастикийн олон улсын хэмжээний мастер, олон улсын шүүгч. Тэрбээр тус академид ажиллаад хоёр жил гаруй болж байгаа бөгөөд түүний бэлтгэсэн 10 гаран гимнастикч улсын болон олон улсын тэмцээнээс 200 гаруй медаль хүртээд байна. Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 21-23-нд болсон уран сайхны гимнастикийн Британийн аварга шалгаруулах тэмцээнээс түүний дөрвөн шавь нийт дөрвөн алт, найман мөнгө, таван хүрэл медаль хүртэн энэ чансаагаараа Лондонгийн уран сайхны гимнастикийн клубуудыг тэргүүлэх болжээ. Түүгээр ч барахгүй Британийн хэмжээнд энэ тэмцээнээс хамгийн олон медаль хүртсэн клубээр тодорсон байна. Энэ онд гэхэд Хулангийн шавь нар өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-д болсон тэмцээнээс хоёр мөнгө, хоёр хүрэл хүртэн, тавдугаар сард Италид болсон тэмцээнд шагналт 3, 4, 5 дугаар байруудыг эзэлсэн юм. Богино хугацаанд ийм амжилтад хүртэл нь гимнастикчдаа бэлтгэж чадсан дасгалжуулагчийн ур чадварыг тэмцээнийг зохион байгуулагчид өндрөөр үнэлжээ.
Монгол Улсаараа овоглон хилийн чанадад амжилтаа дуурсгаж яваа Хулан дасгалжуулагчдаа баяр хүргэе! Улсын маань нэрийг дэлхийн өнцөг булан бүрт авьяаслаг залуус өндөрт өргөж яваарай.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • hmmm (180.149.97.38)

    2013-07-02

    mongol xuuxduud chadaxgui gj uu?yagaad zaaval gadaad xuuxduud gj...ex orondoo irj mandaj boliishd.negent l mongol gj garaxguigees xoish.

  • angel (122.201.18.148)

    2013-07-01

    uuln mongol huuhdude dasgaljulval deer ym bishuu

  • Монгол (202.72.245.155)

    2013-07-01

    амьжилт

  • Mongol (182.160.15.242)

    2013-06-30

    Bayar Hurgii Amjilt, Amijilt.

  • (222.67.16.106)

    2013-06-30

    mundag yumaa Amjilt husie

  • (49.0.168.248)

    2013-06-30

    mundag!!! hehe

  • irgen (122.201.18.171)

    2013-06-28

    Ted naryg mongoloos hoogoogui shuu dee? ted nart eh oron gesen setgel dutsanyh.