ОУХМ Э.Халиунболд алт, мөнгөн медаль хүртэв

Үндэсний авто мото спортын клубын тамирчид ОХУ-ын Ангарск хотноо зохиогдсон аваргын хагас шигшээ уралдаанд оролцоод ирлээ. Уралдаанд 200 тамирчин долоон ангилалд өрсөлдсөн байна. Манай тамирчдаас эхний өдөр 50сс ангилалд хоёр тамирчин оролцсоноос Л.Оргил гурав, Б.Хонгор дөрөвдүгээр байрт шалгарчээ. Мөн энэ өдөр 250сс ангиллын уралдаан явагдаж манай дөрвөн тамирчин оролцсоноос ОУХМ Э.Халиунболд ширүүн өрсөлдөөнөөс мөнгөн медаль хүртсэн байна. ОУХМ Х.Тэмүүжин зургадугаар байр эзэлж, дэд мастер Т.Баярмагнай, залуу тамирчин Д.Мөнх-Оргил нар 20-24 дүгээр байрт оров. Уралдааны хоёр дахь өдөр 85сс ангилал, 125сс ангиллын уралдаанууд явагдсан. Залуу тамирчдын хувьд анх удаагаа олон улсын уралдаанд оролцож, олон хүнтэй гараанаас гарч, уралдаж үзсэн нь томоохон ололт байлаа. Гэсэн хэдий ч чамлахааргүй амжилтыг 85сс ангилалд оролцсон П.Эрдэнэпүрэв, П.Төрбат, Н.Итгэлхүслэн, Х.Баттүшиг нар үзүүлсэн. Мөн 125сс ангилалд гараанаас 23 тамирчин гарч уралдсанаас ОУХМ Э.Халиунболд эхний гараанд хоёрдугаар байр, дараагийн гараанд түрүүлсэнээр ОХУ-ын аваргын хагас шигшээгийн аварга болж алтан медаль хүртжээ.


Б.НОМУУН


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • B SVHBAT (103.9.91.206)

    2014-10-24

    BAYARTAI BAIN

  • (182.160.12.99)

    2013-06-30

    чамаас өшөө илүүг хүлээж байгаа шүү баяр хүргэж амжилт хүсье

  • (122.201.18.172)

    2013-06-29

    Bayar hurgey. Ulam ih amjilt gargarai. Odo oroltsoj bga temtsend n bas amjilt. Turuul n gdgt itgeltei bnaa.

  • (202.179.20.196)

    2013-06-28

    Haliunbold chin domogt Erdenebilegiin huu shuu dee. Yaagaav, teer jil Rally-d uraldaj yavaad avaart orj nugasnii gemtleer paralized bolson. Erdenebileg gej avyaslag zaluu anh 80-aad onii eheer moto-sportod shine od bolon orj irj bailaa gej. Ter uyed buyu 70-aad onii suul, 80-aad onii ehen uyiin manai domog bolson Erhembayar, Battsengel, Nyamdorj nartai ers shiruun ursoldoj garch irj baisan yum. Gehdee ednii daraa l davhidag bailaa daa. Shine uyeiin zaluu baiv.