Сэтгүүлчид бол махчин шувууд хэмээн Манделлагийн охин мэдэгджээ

Африкийн улсуудад гэр бүлийн хамт айлчлал хийж байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ӨАБНУ-ын экс Ерөнхийлөгч Нельсон Манделаг дэлхийн ард түмний баатар хэмээн нэрлэлээ. Тэрээр мөн Манделагийн хүн төрөлхтөний төлөө хийсэн зүйл түүнийг нас барсны дараа ч дурсагдсаар байх болно гэсэн байна. Тэрээр энэ үгийг Сенегалын ард түмний өмнө үг хэлэх үедээ хэлжээ. “Тэр бол баатар. Түүнийг би манай гарагийн баатар гэж боддог. Хэрэв тэр энэ ертөнцөөс явбал түүний хүн төрөлхтөнд үлдээсэн зүйл олон зууны турш дурсагдан үлдэх болно” гэсэн байна. ӨАБНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Жейкоб Зума хэдэн цагийн өмнө Нельсон Манделагийн биеийн байдлыг арай дээрдсэн хэмээн мэдэгдсэн юм. Түүнчлэн өдгөө 91 настай улстөрчийн охин эцгийнхээ амийг дээсэн дөрөөн дээр байна гээд харин сэтгүүлчдийг махчин шувуудтай зүйрлэсэн байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)