Хэт халалт АНУ-ыг нөмөрлөө


АНУ-ын баруун хэсэгт аагим халуун өдрүүд болж агаарын температурын өсөлт бүх цаг үеийн дээд амжилтыг эвдэхээр болоод байгаа талаар ВВС мэдээллээ.Өчигдөр гэхэд Аризона мужийн Феникс хотод агаарын температур47 хэмд хүрч халсан бол Калифорнийн Үхлийн хөндийн цөлд термометрийн заалт цельсийн 51 хэмийг зааж байжээ. Цаг уурчдын мэдээлж буйгаар, аагим халуун ойрын өдрүүдэд ч үргэлжлэх төлөвтэй байгаа юм.Хэт халуун нь хүмүүсийн эрүүл мэндэдэагаарт амьсгалахад ч хүнд байгаа учир баруун бүсийн олонхи хотод сэрүүцүүлэх төвүүдийг нээх шаардлагатай болсон бөгөөд нислэгүүд ч хойшилж болзошгүй талаар агаарын тээврийн компаниуд эмээж байгаа аж.
Өнгөрсөн зун ч мөн адил АНУ-д аагим халуун болж олон хүн амь насаа алдсаны дээр,ган нүүрлэж их хэмжээнийхохирол амссан билээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)