11 сая хүн “Америк мөрөөдөл”-өө хүлээж байна


Өнгөрөгч баасан гаригт АНУ-ын Сенат олон маргаан үүсгэсэн Цагаачлалын хуульд шинэчлэл хийхийг дэмжлээ. Хуулийг 68 сенатор дэмжиж, 32 нь татгалзсан байна. Олон удаа ширүүн маргаан үүсч, Мексикийн хиллэсэн хамгаалалтаа чангатган, виз олгох системийг шинэчлэхэд 46 тэрбум ам.доллар зарцуулахаар шийдэгдсэний дараа ийнхүү хууль батлагдлаа. Гэвч хуулийг Конгрессоор батлах хүртэл багагүй бартаа, саадтай тулна гэж ажиглагчид үзэж байна. Хуулийг Конгресс баталбал АНУ-д 2011 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө хууль бусаар амьдарч байгаа цагаачдад иргэншил, ногоон карт олгоно. Хуулийн хүрээнд гадаадын бизнес эрхлэгчдэд болон мэргэшсэн ажилчдад визийн шинэ хөтөлбөр гаргах, бүх ажил олгогчид электрон хяналтын EVerify программыг хэрэглэх, Мексиктэй хиллэсэн зурвасын хяналтыг сайжруулахад их хэмжээний хөрөнгө нэмж гаргах юм. Энэхүү хуулийн өөрчлөлтийг тус улсад хууль бусаар оршин суугаа 11 сая гаруй хүн хүлээж байна. Нэгдсэн Улсад амьдарч байгаа манай иргэдэд ч хамаарах юм. Эхний баярт мэдээг сонссон иргэд одоо Конгрессоор батлагдахыг чих тавин хүлээж байна.


Д.БАЯСГАЛАН



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)