
Өчигдөр Бөхийн өргөөнд Наадмын сорилго барилдаан боллоо. Энэ нь 2012 - 2013 оны наадмын хоорондох барилдааны хаалт юм. Бөхчүүдийн энэ жилийн бяр хүчийг шинждэг сорилго барилдаанд 224 бөх барилдаж шөвгийн дөрөвт Ховд аймгийн Мөст сумын харъяат, “Хүч” спорт хороо, “Ховд” дэвжээ, “Пума” группийн бөх, Улсын заан Ц.Мягмарсүрэн, Өвөрхангай аймгийн Тарагт сумын харъяат, “Их Монголын хүчтэн” дэвжээ, Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтэс, “Макс” группийн бөх, Улсын начин Б.Сангисүрэн, Төв аймгийн Баянхангай сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээ, “Хилчин” спорт хороо, ИНЕГ-ын бөх, Улсын начин Б.Батмөнх, Завхан аймгийн Тэс сумын харъяат, “Завхан” дэвжээ, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс, “Шинэ Ази майнинг” группийн бөх, Улсын начин Л.Нямсүрэн нар үлдэв. Ингээд Төв аймгийн Баянхангай сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээ, “Хилчин” спорт хороо, ИНЕГ-ын бөх, Улсын начин Б.Батмөнх түрүүлж, Завхан аймгийн Тэс сумын харъяат, “Завхан” дэвжээ, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс, “Шинэ Ази майнинг” группийн бөх, Улсын начин Л.Нямсүрэн үзүүрэллээ.
Сэтгэгдэл (1)
ИРГЭН 00 (202.9.47.132)
БАЯР ХҮРГЭЕ