
Олон улсын “Хүний эрхийн төлөө тэмцэх сан” ашгийн бус байгууллагаас дуучин, жүжигчин Женнифер Лопесийг зургадугаар сарын 29-нд Туркмэний төрийн тэргүүн Гурбангул Бердымухамедовын төрсөн өдөрт ая дуугаа өргөсөн явдлыг шүүмжиллээ. Хүний эрхийг хамгаалагчдын мэдэгдэлд “Ямар нэгэн “дарангуйлагчийн” өмнө дуулж, амьдралаа залгуулах мөнгө олох нь Лопесийн өөрийнх нь сонголт нь мэдээж хэрэг. Гэхдээ энэ нь түүний мексик эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг “Amnesty International” байгууллагын хөтөлбөрт идэвхтэй оролцогчийн хувьд нэр хүндийг нь сэвтүүлсэн үйлдэл” хэмээн дурджээ. Харин энэхүү шүүмжлэлийн хариуд дуучин бүсгүйн бие төлөөлөгч хариу өгсөн бөгөөд тэрээр Туркмэнд хүний эрхийг тэгж ноцтойгоор зөрчдөгийг мэдээгүй хэмээгээд энэ бол тус улсын Засгийн газраас мөнгө авч хийгээгүй “хувийн нэгэн байгууллагын зохион байгуулсан арга хэмжээ” хэмээн мэдэгдсэн байна Гурбангул Бердымухамедовын 56 насны төрсөн өдөрт зориулсан арга хэмжээ Каспийн тэнгисийн эрэг дээрх “Аваза” далайн эргийн амралтын бүсэд болж өндөрлөсөн юм. Тэр үеэр Жей Ло Туркмэний үндэсний хувцастай тайзан дээр гарч “Happy birthday, Mr President” дууг дуулсан байна. Яг л алдарт жүжигчин Мэрилин Монро нэгэн цагт АНУ-ын төрийн тэргүүн Жон Кеннедид дуулж өгч байсан шиг. Түүнчлэн тоглолтод Жей Логоос гадна ОХУ-ын Филипп Киркоров, Сати Казанова, «Рефлекс» хамтлаг, Ани Лорак мөн Турк, Ливаны дуучид ирж ая дуугаа өргөж, мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Сэтгэгдэл (1)
Gaitain be (122.201.18.118)
video deereesee facebook like-aa awaachee.