Хөлсний алуурчин хөлсөлсөн эмэгтэйг баривчиллаа

Испанийн цагдаа нар өнгөрсөн ням гаригт нөхрийгөө хөнөөлгөхөөр найман жилийн өмнө хөлсний алуурчин хөлсөлсөн эмэгтэйг баривчилжээ. Аурея Васкес Рихос хэмээх энэ эмэгтэйг сүүлийн таван жилийн турш эрэн сурвалжилсан юм. Түүнийг Мадридын нисэх онгоцны буудалд баривчилсан ажээ. Найман жилийн өмнө Васкес барилгын салбарын томоохон магнат 32 настай эр Виннипег Адам Анэнгийн эхнэр байсан юм. 2005 онд тэднийг Пуэрто-Рикогийн Сан-Хуан хотын түүхэн дурсгалт байшинд байхад гэмт этгээдүүд халдаж Адамыг хөнөөгөөд, Васкесийг зодчихоод амьд үлдээсэн байжээ. Халдлагын өмнөхөн Адам Васкес нар гэр бүлээ цуцлуулах талаар, хөрөнгөө хэрхэн хуваах талаар зөвшилцөж байсан юм байна.  Яг энэ үед гэмт этгээдүүд орж ирэн нөхрийг нь хөнөөснөөр Васкес нөхрийнхөө хөрөнгийг өвлөж авахыг санаархсан ажээ. Цагдаа нар эхэндээ Васкесийн мэдүүлэгт үнэмшин ямар ч гэмгүй Жонатан Роман Риверо гэгчийг баривчлан, 105 жилийн ял оноосон юм. Үүнээс гурван жилийн дараагаар буюу 2008 оны зургадугаар сард хэргийг үйлдсэн жинхэнэ алуурчин илэрснээр гэмгүй иргэнийг суллаж, улмаар алуурчныг Васкес хөлсөлсөн нь тодорхой болжээ. Гэлээ ч Васкес энэ хугацаанд Италид өөр хүнтэй гэрлэж, ихэр хүүхэд гаргачихсан байсан тул түүнийг Пуэрто-Рикогийн талд шилжүүлэхээс Италийн төр засаг татгалзсан байна. Хэвлэлийнхэн энэ хэргийг "Төгс аллага" хэмээн нэрлэсэн байдаг. 2008 онд тус хэргийг шүүх хурал болж, Васкесийг баривчилж чадаагүй ч гэсэн алуурчин 3 сая ам.доллар төлснийг нь тогтоосон байна. Ингээд олон жилийн турш Васкесийг баривчлах боломжийг цагдаа нар хайсаар Мадридын нисэх онгоцны буудлаас барьжээ. Гэхдээ түүнийг Испаниас Пуэрто-Рико руу шилжүүлтэл дор хаяж зургаан сар шаардагдана гэж үзэж буй гэнэ.
Х.Мөнхзул
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Àíäèà (202.72.245.70)

    2013-07-02

    Ñ.Çîðèãèéí õýðýãòýé àäèëõàí ÷ þì óó