Европт ажилгүйдэл гамшигийн хэмжээнд хүрлээ

ЕХ-ны улс орнууд дахь ажилгүйдлийн түвшин сүүлийн улиралд нэмэгджээ. Шинжээчдийн тооцоолсноор Евро бүс дэх улс орнуудын ажилгүйдлийн хувь хэмжээ өнгөрсөн 5-р сарын байдлаар  12%-иас 12,1% болон нэмэгдсэн байна.
Шинжээчид илүү огцом өсөлт гарч болзошгүй гэж ажиглаж байсан ч харьцангуй багаар нэмэгджээ. ЕХ-ны үзүүлэлтийг бусад улс орныхтой, тухайлбал АНУ-ын ажилгүйдлийн түвшинтэй харьцуулбал бараг дахин илүү байгаа юм. Америкт энэ үзүүлэлт 7,5%-тай  байна. Ингэхдээ ЕХ-ны улс орнуудаас Испани, Грек зэрэг оронд ажилгүйдлийн түвшин хамгийн өндөр хувьтай байгаа юм. Энэ хоёр улсад хөдөлмөрийн насны нийт иргэдийн 26,9 болон 26,8%-нь ажилгүйчүүдийн эгнээнд бүртгэгджээ. Түүнчлэн сүүлийн нэг жилийн байдлаар 1 сая 300 мянган хүн Европ тивд ажилгүй хоцорч, гудамжинд гарчээ.

М.Азай

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)