АНУ-гийн тэргүүн хатагтай Мишел Обама:“Цагаан ордон маш сайхан шорон”

АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама Цагаан ордон дахь амьдралаа “маш сайхан шорон” дахь амьдралтай зүйрлэсэн талаар “The Washington Examiner” мэдээллээ. Тэрээр энэ тухай Танзанид болсон Африк эмэгтэйчүүдийн дээд хэмжээний уулзалт дээр хэлсэн бөгөөд АНУ-ын Еөнхийлөгч асан бага Жорж Бушийн эхнэр Лора ч тэнд байжээ. Нэгэн цагт Жорж Вашингтоны гэргий Марта ч өөрийгөө төрийн шоронгийн хоригдолтой хамт амьдарч байгаа юм шиг хэмээн амьдралаа тодорхойлж байсныг сэтгүүлч Куки Робертс дурссан байна. АНУ-ын тэргүүн хатагтайн хэлсэн үгс үргэлж л дуулиант мэдээ болон олны сонорт хүрч байдаг. Үүнээс өмнө Мишель Обама өөрийгөө өрх толгойлсон эх хэмээн санамсаргүй нэрлэж байсан удаатай.
Д.Даш
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Bonne fee (92.106.70.48)

    2013-07-03

    Yamar azaar bi jiirin hun bolj toroo ve...lol