Өнөөдөр манай сагсчид Гректэй тоглоно
- 2013-07-03
- Спорт
- 0

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны өсвөрийн шигшээ багийн тамирчид АНУ-ыг зорьсон билээ.
Энэ сарын гуравнаас 8-ны хооронд АНУ-ын Охайо мужийн Клевеленд хотод болох “Cleveland Cavaliers Continental Cup-2013" олон улсын тэмцээнд анх удаагаа оролцож байгаа юм.
Тус тэмцээнд дэлхийн 20 улсын 300 гаруй өсвөрийн сагсчид оролцох бөгөөд тоглолт Америкийн алдарт Cleveland Cavaliers багийн Quicken Loans Arena-д болно.
Өнөөдөр өсвөрийн шигшээ багийнхан эхний тоглолтоо Гректэй хийх юм байна.
Х.Мөнхзул

Сэтгэгдэл (0)