Яо Мин ядуу өрхүүдэд тусламж үзүүлнэ

Ази сагсан бөмбөгчин Яо Мин Бээжин хотын дор байрлах бага сургуульд  өөрийн нэрээр байгуулсан хүмүүнлэгийн сангийн  ажлаар  зочилсон байна. Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн NBA-ийн Бүх оддын багийн тоглогч асан Яо Мин 2011 онд өөрийн нэрээр сан байгуулж, бага орлоготой айл өрхийн хүүхдүүдэд дэмжлэг үзүүлж, тэдэнд шаардлагатай тусламж үзүүлэх болжээ.  Яо Мины байгуулсан хүмүүнлэгийн санд Чикаго Буллз багийн тоглогч Йоаким Ноа мөн нэгдэж хөрөнгө мөнгөөр дэмжих болсон. Айлчлалын  үеэрээ энэ сургуульд спортын хэрэгсэл иж бүрнээр нь бэлэглэж, спорт заалаа тохижуулахад нь дэмжлэг үзүүлэхээр болсон байна.
М.Азай

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)