Зэвсэгт хүчин ерөнхийлөгчөө огцруулах эсэх талаар хуралдаж байна
- 2013-07-04
- Дэлхий
- 0
Египетийн Зэвсэгт хүчний Хямралын асуудал эрхлэх штабын хуралдаан Кайр хотноо өчигдөр эхэлжээ. Хуралдааны дүнгээр Үндсэн хуулийн асуудал болон Ерөнхийлөгч Мохаммед Морсийг огцоруулах тухай зарлан мэдээлж болзошгүй гэж “Ройтерс” агентлаг мэдээлсэн байна. Даваа гаригт Египетийн зэвсэгт хүчний командлалаас хатуу шаардлага тулгаж, улс төрчдэд эмх замбараагүй байдлыг зохицуулахад 48 цаг олгосон юм. Өчигдөр Ерөнхийлөгч Мохаммед Морси энэ шаардлагыг биелүүлэхээс татгалсан билээ. “Ал Араб” телевизийн сувгаар мэдээлсэн нь одоогоор тодорхойгүй байна.Одоо Морси Эль-Кубба ордноос явж, Миср-эль-Гедидэд байрлаж байгаа гэлээ. Жагсагчид Тахрир талбайгаас тийшээ явган очиж, цуглаан хийх бодолтой байгаа гэнэ.Х.Мөнхзул

Сэтгэгдэл (0)