Энэтхэг улсад сонгуулийн өмнө үнэгүй хүнс олгох хөтөлбөр хэрэгжиж байна.
- 2013-07-04
- Дэлхий
- 0
Энэтхэгийн Засгийн газар хүн амынхаа гуравны хоёрт хөнгөлөлттэй үнээр хүнс олгох томоохон хөтөлбөрийг сонгуулийн өмнөхөн хэрэгжүүлэх тухай ярилцаж байна. Мөн Хүнсний аюулгүй байдлын хуулийн төслөөр сар тутамд ойролцоогоор 800 сая ядуу иргэнд 5 кг хямд үр тариаг үнэгүй олгох гэнэ.Сөрөг хүчнийхэн сонгуульд ялахын тулд бодлогогүй хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ хэмээн эрх баригчид намыг шүүмжилсэн байна.Учир нь: Энэтхэгийн санхүүгийн салбарт ихээхэн хүндрэл авчрах болно гэж үзжээ.
Хөтөлбөрт тосгоны хүн амын 75%, хотын хүн амын 50% хамрагдана гэж үзжээ.Энэтхэг улс энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлбэл одоо хүнсний хангамжид төсөвлөдөгөөс хоёр дахин их буюу 23.9 тэрбум ам.доллар шаардлагатай болох юм байна.. Харин Засгийн газраас мөнгө асуудал биш хэмээн мэдэгдэж байгаа гэнэ.
Х.Мөнхзул

Сэтгэгдэл (0)