Ээмэгнээс болж 5 настай дүүгээ хэрцгийгээр хөнөөжээ
- 2013-07-04
- Дэлхий
- 0
ОХУ-ын Буриад улсад нэгэг аймшигтай хэрэг гарчээ. Нэгдүгээр ангийн 7 настай охин 5 настай дүү охиноо ээмэгнээс болж амийг нь хөнөөсөн байна. Охины цогцсыг Куйтунка голын эргээс өчигдөр олжээ. Голын эрэг дээр эгч дүү хоёр байхад ээмгээ зүүлгэхийг эгч нь гуйжээ. Гэвч дүү нь татгалзсан тул усанд толгойг нь дүрж, амьсгалахгүй болтол дарж хөнөөсөн энэхүү хэрэгт эрүү үүсгэсэн нь олон нийтийг цочирдуулаад байгаа юм. Долоон настай охин хийсэн хэргээ тэр даруй хүлээсэн байна."Вика дүүтэйгээ голын эрэг дээр байхдаа ээмгийг нь гуйснаа тэр хэлсэн. Өгөхгүй гэхээр нь модоор цохиод, усанд толгойг нь дүрсэн юм билээ. Тэгээд амьсгалахаа больтол нь дүрсэн байсан" Буриадын цагдаагийн газрын ажилтан Елена Димова өгүүлсэн байна. Охин аз жаргалтай, элэг бүтэн гэр бүлд өссөн, их нийтэч хүүхэд гэнэ. Урьд нь догшин зан авир огт гаргаж байгаагүй тухай эцэг эх нь мэдүүлжээ. Сэтгэл судлаачид бяцхан охин яагаад дүүгээ тийм хэрцгийгээр хөнөөсний учрыг олохыг хичээж буй ажээ.
С.Цог

Сэтгэгдэл (3)
H (122.201.18.148)
Duugee hairladag busdaas umuurdug l baimaar teneg hog ve
(183.99.126.230)
yostoi teneg ohin baina daa. Duugee alj baidag. Duug ni l ih orovdoj baina daa.
(183.99.126.230)
yostoi teneg ohin baina daa. Duugee alj baidag. Duug ni l ih orovdoj baina daa.