Хөлбөмбөгчин Неймарын нэрийг эхээс мэндэлсэн 5 хүүхэд тутмын 1-д өгч байна

Боливийн хүн амын бүртгэлийн газраас нэгэн сонирхолтой мэдээлэл хийжээ. Холбоодын цомын тэмцээний "Алтан бөмбөг" буюу шилдэг тоглогчийн шагналыг гардсан Бразилын шигшээ багийн довтлогч Неймарын нэрийг саяхан мэндэлсэн хүүхдэдээ Боливийн гэр бүлүүд өгөх нь эрс олширсон гэнэ. "17 жилийн дараагаар Боливийн Ла Пас хотын хөвгүүдийн ихэнх нь Неймар гэдэг нэртэй болож шинжтэй. Одоогоор сүүлийн хэдэн хоногт хөвгүүддээ нэр хайрласан таван гэр бүл тутмын нэг нь Неймар гэдэг нэрийг сонгоод байна" гэж Боливийн улсын бүртгэлийн газрын ажилтан Ремицио Кондори өгүүлжээ. Ла Пас хот нь 1.6 сая хүн амтай юм. Неймар энэ зуны наймааны цонхоор "Сантос"-оос Испанийн "Барселона" руу 57 сая еврогоор зарагдсан билээ.
С.Цог



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)