А.Зууннаст алтан медаль зүүлээ


Солонгосын Инчон хотноо болж буй Азийн тан химын болон ту- лааны спортын наад- маас муай-тай боксын эмэгтэйчүүдийн 60 кг- ын жинд өрсөлдсөн А.Зууннаст түрүүлж, алтан медаль хүртлээ. А.Зууннаст шигшээ тоглолтод Энэтхэг улсын тамирчин Харванс Каурыг 1:48 минутад буулган авсан байна. Мөн муай-тай боксын эрэгтэйчүүдийн 54 кг-ын жинд өрсөлдсөн Б.Гантогтох БНСУ-ын Ким Сан Жэтэй тулалдаж байхдаа гэмтлийн улмаас ялагдаж, мөнгөн медаль зүүжээ. 2013 оны Инчон хотноо болж буй Азийн танхимын болон тулааны спортын наадамд 43 орны 1676 тамирчин спортын 12 төрлөөр өрсөлдөж байгаа юм.



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)