
Хойд Солонгосын удирдагч агсан Ким Чен Ирийн бэлэвсэн гэргий, одоогийн удирдагч Ким Чен Уний хойд эх улстөрийн цэвэрлэгээний золиос болов бололтой. БНАСАУ-ын эрх баригчидын ойрын эх сурвалжаас авсан мэдээгээр Ким Чен Ун улстөрийн цэвэрлэгээний кампанит ажил өрнүүлж, эцгийг нь тойрон хүрээлж байсан хуучин “торгон цэргүүдийг” улстөрийн хүрээнээс авч хаясан байна. Үүнд Ким Чен Ирийн бэлэвсэн гэргий, Солонгосын Хөдөлмөрийн намын Соёл урлагийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан 49 настай Ким Ок ч өртсөн талаар “Чусон Ильбо” сонинд мэдээлжээ. Түүнчлэн БНАСАУ-ын тэргүүн хатагтай асны эцэг Ким Хег ч албан тушаалаас нь чөлөөлсөн бололтой. Тэрээр Хойд Солонгосын Сангийн яаманд өндөр албан тушаал хашиж байсан аж. Мөн төрийн өндөр дээд албан тушаалын олон түшмэдийг тэтгэвэрт нь гаргасан бөгөөд тэдний дунд хэд хэдэн армийн генерал ч байсан аж. Ким Ок бол мэргэжлийн төгөлдөр хуурч нэгэн бөгөөд Пхеньяны хөгжим, бүжгийн их сургуулийн төгөлдөр хуурын ангид хичээл заадаг байжээ. Ки Ок Хойд Солонгосын удирдагчийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2004 онд Ким Чен Уны эх хорт хавдраар өөд болсны дараа Ким Чен Иртэй гэрлэсэн юм байна. Ким Ок нөхрөө нас барсны дараа хоёр ч удаа амиа хорлохыг завдсан талаар мэдээлж байсан билээ.
Сэтгэгдэл (0)