Иракт халдлагын улмаас гурав хоногт 113 хүн амиа алджээ
- 2013-07-04
- Дэлхий
- 0
Иракт сүүлийн үед дотоодын нөхцөл байдал тогтворгүй, ойр ойрхон халдлага дайралт гарч байна. Лхагва гаригт нийслэл Багдад хотын худалдааны гудамжинд гар хийцийн тэсрэх бөмбөг дэлбэрснээс 7 хүн амиа алдаж, 14 хүн гэмтэж шархаджээ. Ингэхдээ халдлага дайралт ихэнхдээ Иракийн томоохон хотууд болох Багдад, Баакуба, Басра зэрэг хотын дүүргүүдэд болж байна. Өнгөрсөн даваа гаригаас хойш Иракт ар араасаа болсон халдлага дайралтын улмаас амиа алдсан хүний тоо 113-т хүрчээ.М.Азай

Сэтгэгдэл (1)
(182.160.3.238)
Иракт төрөөгүй нь аз юм даа.