
Олон мянган египетчүүд сар гаруйн хугацаанд эсэргүүцлийн тэмцэл жагсаалд идэвхтэй оролцож бодлого нь таалагдахгүй байсан Ерөнхийлөгч Мохаммед Мурсиг огцруулсан билээ. Тэгвэл өчигдөр цэргийн зөвлөлөөс дэвшүүлсэн Адли Мансур Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийнхээ тангарагаа өргөсөн байна. Тэрбээр "Бүгд найрамдах байгуулалыг хэвээр хадгалж, Үндсэн хууль, хуулийг хүндэтгэж, ард түмнийхээ эрх ашгийг хамгаална" гэжээ. Адли Мансур дөнгөж сая Үндсэн хуулийн шүүхийн тэргүүнээр батлагдсан учир эхлээд Үндсэн хуулийн шүүхийн дарга, дараа нь төрийн шинэ тэргүүний хувьд тангараг тус тус өргөсөн байна. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зохион байгуулах ёстой. Өдгөө 67 настай Адли Мансур нь Каирын хууль зүйн их сургууль, Францын, “Эколь”-ийн үндэсний удирдлагын сургуульд суралцжээ. Тэрбээр 1992 оноос хойш Египетийн дээд шүүхэд ажиллажээ. Адли Мансур эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Египетийн тусгай албаныхан экс Ерөнхийлөгч Мохаммед Мурсиг баривчилсан гэж мэдэгдсэн. Тэрбээр дарангуйлагч Хосни Мубаракийг огцорсны дараах анхны Ерөнхийлөгч юм. Мохаммед мурси албан тушаалдаа ердөө нэг жил ажилласан. Тэрбээр хэд хэдэн алдаатай бодлого явуулж, иргэдийнхээ дуу хоолойг сонсоогүй юм.
Сэтгэгдэл (0)