Шариатын хууль зөрчин бороонд бүжиглэснийхээ төлөө цаазлууллаа

Пакистаны зэвсэгт дайчид борооноор баярлан гудамжинд бүжиглэсэн эгч дүү хоёрыг ээжтэй нь хамт буудан алсан байна. Мусульманы хэт үзэлтнүүд ингэж олны нүдэн дээр зохисгүй авирлах нь шариатын хуульд нийцэхгүй гэж үзжээ. 15 настай Ноор Басру, 16 настай Ноор Шезу хоёр үргэлжлэн орж байгаа бороонд үндэснийхээ хувцастай гараад Чилас дахь гэрийнхээ гадаа бүжиглэж, инээлдэн байгаагаа дүрс бичлэгээр авч интернетэд тавьсан нь ийм аюул дагуулжээ. Алан хядагчид тэр хоёрыг барьж ээжтэй нь хамт буудан хороосон байна. Бичлэгийг бараг хагас жилийн өмнө гар утасаар хийсэн нь саявтар интернеетэд тавигдаж хуучинсаг үзэлтэн алан хядагчид энэ мөрөөр мөшгиж өнгөрсөн сард ийм айшигт хэрэг үйлдсэн байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)